Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс үндэсний их баяр наадмын үед гэмт хэрэг захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Наадам-сэрэмжлүүлэг” тусгай арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээний хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга тус бүрт халаасны хулгай болон авто машины эд зүйл алдагдах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг самбарыг бэлтгэн байрлуулж, жуулчдад зориулсан сэрэмжлүүлэг, наадмын хөтөлбөрийг бэлтгэсэн гарын авлагыг бэлтгэж сэрэмжлүүлэг хуудас 500 ширхэг, гарын авлага 200 ширхэгийг хэвлүүлэн тараажээ.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 17, 18-р хаалганы орчимд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд зөвлөгөө өгөх, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, гадаадын иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор хөдөлгөөнт постыг ажиллуулан гадаад хэлний мэдлэгтэй хоёр алба хаагчийг ажиллуулж эцэг, эхээсээ төөрсөн 42 хүүхдийн мэдээ мэдээлэл хүлээн авч зарлан мэдээллэж, 87 жуулчинд тусламж үзүүлэн ажиллажээ. Түүнчлэн халаасны хулгай, авто машины эд зүйл алдагдах гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг бэлтгэн чанга яригч болон электрон самбараа нийт 620 удаагийн давтамжтайгаар иргэдэд хүргэж ажилласан байна.
“Наадам сэрэмжлүүлэг” тусгай арга хэмжээг зохион байгууллаа | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.