Шууд Chart

Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

2014-07-17 16:06:09

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЯЛГУУН-I” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 24-нөөс "Гламур Арт Галерей"-д нээлтээ хийх гэж байна.

Тус үзэсгэлэн эмэгтэй уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, уран бүтээлийг нь нийтэд хүргэх мөн зун цагийн онцлог, гоёмсог өнгийг уран бүтээлээр нь  дамжуулан илэрхийлэх зорилготой гэнэ.

Эмэгтэй уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, зураасан зураг, уран бичлэг, уран баримал, керамик, сийлбэр, эсгий урлал, холимог техник гэх мэт бүх төрлийн бүтээлээрээ оролцдог билээ.

“Ялгуун-I” үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс шилдэг бүтээл шалгаруулан “Шилдэг бүтээл”-ийн эзэнд Галерейн  нэрэмжит шагнал болох бие даасан үзэсгэлэнгээ "Гламур Арт Галерей"-д гаргах эрх олгох юм. 
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдэнэ  
Үзсэн: 2088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй