Шууд Chart

Сибирьт үл мэдэгдэх аварга нүх бий болжээ

2014-07-18 06:48:40

Эрдэмтэн судлаачдын баг газарзүйн ер бусын үзэгдлийг судлахаар Оросын хойд хэсгийг зорьжээ. www.telegraph.co.uk сайтын мэдээлснээр Оросын Сибирьт газарт аварга том нүх үүсээд байгаагийн учрыг одоогоор хэн ч тайлбарлаагүй байна. Энэхүү нүх бий болсон, байгалийн хийгээр баялаг бүс нутгийг Ямал гэх бөгөөд орчуулбал "дэлхийн төгсгөл" гэсэн утгатай ажээ.

Үл мэдэгдэх нүх үүссэн нь нисдэг биет газардсанаас үүссэн, солир унаснаас бий болсон зэрэг олон таамаглал дэвшүүлээд байна. Гэхдээ зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дэлхийн дулаарлаас үүдэн мөс хайлж, хий, давс, ус холилдсоноор газар доор дэлбэрэлт болж, улмаар нүх үүссэн байх магадлал өндөр юм байна.


РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Сибирьт үл мэдэгдэх аварга нүх бий болжээ  
Үзсэн: 1965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй