Куала Лампур хотоос Бээжин рүү нисэж явсан 239 зорчигчтой МH370 нислэгийн дугаартай Малайзын иргэний агаарын тээврийн "Бойнг 777" нисэх онгоц энэ оны гуравдугаар сард сураггүй болсноос хойш олон улсын хамтарсан эрлийн ажиллагаа явагдаж байгаа. Гэвч энэхүү сүр дуулиан намжаагүй байтал Амстердамаас Куала Лампур руу нислэг хийж асан MH0017 нислэгийн дугаартай 295 зорчигч бүхий Малайзын бас нэгэн "Бойнг 777" нисэх онгоц өчигдөр орон нутгийн цагаар 14 цагийн үед Украйны газар нутагт осолдов.
Тус онгоц Украйн дахь Оросын талыг баримтлагчдын хяналтад байгаа бүс нутагт буюу ОХУ-ын хилийн бүсээс 50 км зайтай унасан аж. Зорчигчдын дунд Голландын 154, Австралийн 27, индонезийн 11, Их Британийн 6, Белгийн 4, Филиппины 3, нисэх багийн 15 болон бусад нь Малайзын иргэд байжээ.
Одоогоор онгоц осолдсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ч Украйны засаг захиргаа орон нутаг дахь босогчдын зэвсэгт бүлэглэлүүдийг тус онгоцыг буудаж унагасан хэмээн буруутгаж байгаа аж.
Жич: Украины Засгийн газраас долоодугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тус улсын зүүн хэсгийн агаарын орон зайд Иргэний агаарын нисэх компаниуд зорчих эрхийг хаасан билээ. Ингэхдээ зөвхөн 260 дахь эшелоноос дээш нислэг үйлдэх бололцоотой транзит нислэг үйлдэхийг зөвшөөрсөн юм.
Малайзын бас нэгэн нисэх онгоц осолджээ | ||
Үзсэн: 2951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.