Шууд Chart

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

2023-02-28 12:03:05

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Танилын хүрээнд бус бизнесийн зарчмаар өдрөөр хүү тооцон зээл олгодог иргэд бий.

Эдгээр иргэд өнөөг хүртэл ямар нэгэн бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хуулиар зээл олгодог иргэд, ломбардууд тусгай зөвшөөрөл авахгүйгээр бүртгүүлээд л үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдэж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэллээ.

Мөнгөн зээл олгох хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоож өгөөгүй. Харин Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, мөнгөн зээл эрхлэгчид, судлаачдын төлөөллөөс бүрдсэн “зөвлөл” хүүгийн дээд хэмжээг тогтооно.

Энэ хэмжээнээс давсан хүү бодож авсан тохиолдолд хүүгээ нэхэмжлэх эрхгүй болж байна.

Эргэлтийн хөрөнгө нь 250 сая төгрөгөөс дээш мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ. Үүнээс доош эргэлтийн хөрөнгөтэй бол харьяа аймаг, сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлээд үйл ажиллагаагаа явуулахыг нээлттэйгээр хуульчилжээ. 


Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ  
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй