Шууд Chart

“Ханжоу-2022” хог хаягдалгүй Азийн наадам болно

2023-02-28 12:30:57

Азийн XIX наадмын зохион байгуулагчид хог хаягдалгүй наадам хийх шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа.

Уг төлөвлөгөөнд наадмын үеэр хог хаягдлыг эрс бууруулах хэд хэдэн арга хэмжээг тусгасан байна. Тухайлбал, ногоон орон сууцанд амьдрах, дахин боловсруулах материал ашиглах, эрчим хүчээ хэмнэх, утааг бууруулах зэрэг багтжээ.

Энэ ажлын хүрээнд Жэжян мужийн Ханжоу хотыг хог хаягдалгүй хот болгох хэтийн төлөвлөгөөг боловсруулсан байна.

Наадмын зохион байгуулагчид энэ үеэр хог хаягдлыг ангилан ялгах системийг бий болгож, хаягдалгүй амьдрах зан үйлийг сурталчлах аян өрнүүлэхээр болжээ.

Тус улсын эрх баригчид Азийн наадмын үеэр хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн ирээдүйд бусад хотоо ч хог хаягдалгүй болгохоор зорьж байгаа юм.

Ковидын цар тахлын улмаас нэг жил хойшилсон Азийн наадам ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ханжоу-2022” хог хаягдалгүй Азийн наадам болно  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй