Шууд Chart

Хил орчмын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо

2023-02-28 13:55:45

Дорнод, Сүхбаатар аймгийн ЗДТГ, мөн аймгуудын Онцгой байдлын газраас БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Засгийн ордон, Онцгой байдлын товчоотой цахим уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгээр хоёр улсын хилийн бүс, боомт орчмын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах талаар хэлэлцэж, санал солилцсон байна.

Энэ үеэр хоёр улсын талын холбогчийг томилох, урьдчилан сэргийлэх, унтраах бүлгийг тодорхой болгох, түймэр унтраах ажлыг цаашид улам бэхжүүлэх талаар харилцан тохиролцсноороо онцлог байлаа гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Хил орчмын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо  
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй