Нагоя хотноо эхэлсэн долоодугаар сарын тэмцээний таван өдрийн дараах байдлаар дөрвөн бөх башёг тэргүүлж байна. Их аварга Хакүхо, озэки Котошёогикү, маэгашира Таяасү, Чиёомарү нар таван даваатай барилдаж байна.
70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэмцээний гурав дахь өдөр Ёшиказед, 71 дэх аварга Какүрюү М.Ананд өчигдөр Египетийн Оосүнаарашид ялагдсан юм.
Жюүрёод Ичиножёо А.Ичинноров, Гүржийн Точиношин нар таван даваатай тэргүүлсэн хэвээр байна. Харин Таканоива А.Баасандорж нарын гурван бөх дөрвөн даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн араас бичигджээ.
Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал Кайсэйтэй, Харүмафи Д.Бямбадорж Оосүнааршитай, Какүрюү М.Ананд Хоомашёотой тус тус барилдах юм.
Хакүхо, Котошёогикү нар башёг тэргүүлж байна | ||
Үзсэн: 1145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.