Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд

2014-07-18 09:33:19

1872 оны энэ өдөр Их Британид нууцаар санал хураах хэлбэрийг анх удаа хэрэгжүүлжээ.

1898 оны энэ өдөр Испанийн хөлбөмбөгийн “Атлетик Бильбао” клуб байгуулагдав.

1915 оны энэ өдөр Адриатын далайд Австрийн усан доогуур шумбагч завь Италийн «Жузеппе Гарибальди» онгоцыг живүүлжээ.

1925 оны энэ өдөр Эмэгтэйчүүд автомашин жолоодохдоо эрэгтэйчүүдээс доргүй гэдгийг Америкт албан ёсоор зарлав.
1932 оны энэ өдөр Турк Улс Үндэсний лигийн 56 дахь гишүүн болжээ.

1968 оны энэ өдөр Роберт Нойс, Гордон Мур нар «Intel» компанийг үүсгэн байгуулав.

1980 оны энэ өдөр Сансрын Шрихарикота буудлаас Энэтхэгийн анхны хиймэл дагуул хөөрчээ.

1994 оны энэ өдөр 63 настай эмэгтэй хүүхэд төрүүлжээ. Энэ рекорд 2005 оны нэгдүгээр сар хүртэл хадгалагдсан байна. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Энэ өдөр дэлхийн түүхэнд  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй