Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Тамирчдын форумд 44 ҮОХ төлөөлөгчөө илгээнэ

2023-03-01 08:20:42
Error loading player: No playable sources found

Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сард хоёр өдөр үргэлжлэх Азийн олимпын зөвлөлийн Тамирчдын форумд 44 ҮОХ төлөөлөгчөө илгээхээр болжээ.  

“Олимпын эв санааны нэгдлийн сантай хамтран зохион байгуулах Азийн олимпын зөвлөлийн Тамирчдын чуулга уулзалтад 44 ҮОХ 89 төлөөлөгчөө илгээх болсныг дуулгахад таатай байна” хэмээн АОЗ-ийн Тамирчдын комиссын Хөгжил, тусгай төслүүдийн хэлтсийн дарга Тони Тарраф хэлэв.

Энэ сарын 18-19-ний өдрүүдэд Бангкок хотын Сентара Гранд зочид буудалд болох хоёр өдрийн форумыг АОЗ-ийн Тамирчдын комиссын дарга Микако Котани, дэд дарга Тайаб Икрам нар удирдан явуулах юм.

Форумын үеэр тэмцээний хууран мэхлэлтээс урьдчилан сэргийлэх, тамирчны карьерийн дараах амьдрал, допингийн эсрэг хийх тэмцэл, Тамирчдын комиссыг хэрхэн үр дүнтэй ажиллуулах зэрэг олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө.

Тус форумд МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комиссын төлөөлөл мөн оролцох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тамирчдын форумд 44 ҮОХ төлөөлөгчөө илгээнэ  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй