Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд болох Зүүн Азийн залуучуудын спортын наадмын зохион байгуулах хороо болон спорт төрлүүдийн холбоодын хурал Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд боллоо.
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам спортын 11 төрөлд болох бөгөөд наадмын зохион байгуулах хорооноос ажлын явц болон спорт холбоодуудад барилга, байгууламжтай танилцах уулзалтын хуваарийг зарлав.
Наадмын барилга, байгууламжтай танилцах хуваарь
III.01. Жүдо, чөлөөт бөх, таеквондо - “Степп арена”
III.01. Волейбол - “Буянт-Ухаа” спорт цогцолбор
III.02. Хөлбөмбөг - МХБХ-ны талбай
III.02. Бадминтон - МХБХ-ны футзалын ордон
III.03. Хөнгөн атлетик - Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэн
III.06. Бокс - Монгол бөхийн өргөө
III.06. 5х5 сагсан бөмбөг, ширээний теннис, Э-Спорт - “Уран ган” спорт цогцолбор
III.06. 3х3 сагсан бөмбөг - Сүхбаатарын талбай (түр байгууламж)
Зүүн Азийн залуучуудын наадмын ажлын явц, барилга, байгууламжтай танилцлаа | ||
Үзсэн: 413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.