Шууд Chart

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын 60 жилийн ой тохиож байна

2023-03-01 10:13:31

Монгол Улс ЮНЕСКО-ийн дүрэмд 1962 оны арваннэгдүгээр сарын 1-нд Лондон хотноо гарын үсэг зурснаар ЮНЕСКО-ийн 108 дахь бүрэн эрхт гишүүнээр элссэн билээ.

Улмаар 1963 оны гуравдугаар сарын 1-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссыг Гадаад явдлын яамны дэргэд байгуулсан бөгөөд өдгөө тус комисс байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн үзэл санаа, уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бүхэнд тус байгууллагын зүгээс мэнд хүргэж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын 60 жилийн ой тохиож байна   
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй