Улсын гуравдугаар төв эмнэлэг жил бүрийн гуравдугаар сарын 30-нд тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан гуравдугаар сарыг байгууллагынхаа хэмжээнд “Эмч мэргэжилтний нэрэмжит сар” болгон зарлаж, эмч мэргэжилтнүүд рүүгээ чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг төлөвлөн зохион байгуулдаг уламжлалтай.
Уламжлалт үйл ажиллагаагаа хоёрдугаар сарын 28-наас эхлүүлсэн тус эмнэлэг энэ удаагийн аянаа "Бид ёс зүйтэй эерэг хандлагаар манлайлна’’ уриан дор зохион байгуулж байна.
“Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ын хугацаанд эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээнд эмч нэг бүр үүрэг хариуцлага, оролцоо, манлайллаа нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эерэг харилцаа хандлагыг үг үйлдэл бүртээ анзаарч, сэтгэлд хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлж хэвших, эмнэлзүйн мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээс гадна өдөр тутмын ажил үйлсийг нь олон нийтэд зөв таниулан сурталчилах чиглэлээр зорилтод үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх юм.
“Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ын аян эхэллээ | ||
Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.