Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа.
Хурлыг Эрүүл мэндийн сайд, ШУТЗ-ийн зөвлөлийн дарга, С.Чинзориг удирдан эрүүл мэндийн салбарт 2023-2025 онд хэрэгжүүлж, гүйцэтгэх шинжлэх ухааны захиалгат болон цөм технологийн төсөлд харьяа байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд болон анагаахын боловсрол олгодог их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудаас ирүүлсэн нийт 77 төслийг хэлэлцсэн юм.
Шинжлэх ухаан, технологийн зөвлөл дээрх төслүүдээс манай улсад эмчлэх боломжгүй өвчнийг эмчлэх, оношлох технологийг нутагшуулахад чиглэсэн, түүнчлэн эрүүл мэндийн салбарын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, эдийн засгийн үр ашгаар нь эрэмбэлэн 29-ийг сонгон дэмжиж, хэрэгжүүлэх саналыг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв.
ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 29 төслийг дэмжлээ | ||
Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.