Шууд Chart

Иргэдийн малыг хулгайлсан 2 бүлэг этгээдийг илрүүллээ

2023-03-02 12:11:13

Баянхонгор аймгийн цагдаагийн газраас  мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хяналт шалгалт зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд 2 бүлэг, 5 этгээдийн гэмт үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээдүүд дөрвөн удаагийн үйлдлээр иргэдийн 8 тооны бод, 20 тооны бог малыг хулгайлсан нь тогтоогдсон байна.

Иймд малчид та бүхэн мал сүргээ байнгын хараа хяналттай хариулгатай байлгаж, сэжиг бүхий этгээдүүд байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад  шуурхай мэдэгдэж байхыг анхааруулж байна.

Баянхонгор аймгийн Цагдаагийн газар


Иргэдийн малыг хулгайлсан 2 бүлэг этгээдийг илрүүллээ  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй