INRIX компани Европ болон Хойд Америкийн хамгийн бөглөрөлтэй замуудтай хотуудын жагсаалтыг гаргажээ. Жолооч нарт хамгийн их асуудал дагуулдаг хотуудаар Италийн Милан, Бельгийн Брюссель болон Антверпен хотууд тодров.
Тухайн хотын замын бөглөрлийн түвшинг тусгай томьёоллын дагуу гаргадаг аж. Авто машин эзэмшигчид сул чөлөөтэй байгаа замаар явах болон өндөр ачаалалтай үед тодорхой замыг ямар хурдтайгаар туулж байгааг харьцуулж энэ үзүүлэлтийг гаргадаг юм.
Түүнчлэн шинжээчид жолооч нар жилд хэдий хэмжээний цагийг бөглөрөлд өнгөрүүлдгийг тооцоолон гаргажээ. Гэтэл 83.4 цагийн үзүүлэлтээр Лондон хот тэргүүлэв.
Гэхдээ ерөнхий чансаанд Их Британийн нийслэл ердөө зургаад бичигдсэн аж. Брюсселийн жолооч нар жилд 82.9 цагийг бөглөрөлд өнгөрүүлдэг гэнэ.
Эхний тавд Голландын Роттердам 62.6 цаг, Хонолулу 60.8 цаг, Германы Штутгарт хот 60.7 цагийн үзүүлэлтээр багтжээ.
Хамгийн их бөглөрөлтэй Хойд Америк болон Европын хотууд
1. Милан (Итали)
2. Брюссель (Бельги)
3. Антверпен (Бельги)
4. Хонолулу (АНУ)
5. Лос-Анжелес (АНУ)
6. Лондон (Их Британи)
7. Сан-Франциско (АНУ)
8. Манчестер (Их Британи)
9. Парис (Франц)
10. Роттердам (Голланд)
Түгжрэл ихтэй хотуудыг жагсаажээ | ||
Үзсэн: 1283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.