Шууд Chart

Хүүхдийн дархлаа сэргээх цэгэн иллэг

2023-03-03 10:32:11

Хүүхдэд зохистой идээ, унд, явдал мөрийг дадуулах нь маш чухал. Бага насны хүүхэд болон хөгшдийн эрүүл мэнд маш эмзэг, өртөмтгий байдаг учир тэд амархан ядрах, өвчлөх хандлагатай байдгийг уламжлалт анагаах ухааны ном сударт онцлон дурдсан байдаг.

Нэг нь өсөж өндийж буй нөгөө нь өтөлж, доройтож яваа нас тул ялангуяа хүүхдийн бие бялдар, эд эс урган төлжиж, өсөж хөгжих үйл явц эрчимтэй явагдаж, маш их энерги зарцуулдаг учраас хүүхдийг зөв хооллож, зөв зохистой амрааж байх хэрэгтэй.

Хүүхдээ элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн арга нь хүүхэддээ цаг гаргаж, асаргааг сайтар хийх, тухайлбал, тодорхой давтамжтайгаар нойрсохын өмнө нуруу, гар, хөлд нь шар тос, сүүлний тосоор иллэг хийж, тайвшруулан унтуулах нь хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхдийн дархлаа сэргээх цэгэн иллэг   
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй