Словак улсын Сина хотноо бөхийн чөлөөт барилдааны 2014 оны өсвөрийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна.
Тэмцээнд 46 орны 550 өсвөрийн бөхчүүд 30 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр өндөрлөх юм.
Тэмцээний охидын төрөлд өсвөрийн гурван удаагийн дэлхий аварга, Японы тамирчин Кика Кагат, өсвөрийн хошой дэлхийн аварга, Японы бөх Маю Мукаида, дэлхийн болон европын өсвөрийн аварга, Украйний тамирчин Оксана Ливач, Оросын тамирчин Зайнаб Магомедова, Украины шилдэг бөх Олёна Кремзер, Европийн өсвөрийн аварга, Азербайжаны бөх Лейла Гурбанова нарын зэрэг шилдэг бөхчүүд оролцож байна.
Охидын тэмцээн өчигдөр эхэлж, 38, 43, 49, 56, 65 кг-ын жингүүдийн барилдаан болсон бөгөөд манай дөрвөн бөх дэвжээнд гарснаас 43 кг-ын жинд өрсөлдсөн Б.Мөнхнар хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд зогслоо. Тэрээр “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь, өсвөрийн УАШТ-ий алт, хүрэл медальтай тамирчин юм.
Тэмцээн өнөөдөр охидын чөлөөт бөхийн 40, 46, 52, 60, 70 кг-ын жингүүдийн барилдаанаар үргэлжилж, Монголын хоёр тамирчин зодоглох аж.
Б.Мөнхнар хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.