Олон Улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болсон тухай Монгол шатрын холбооноос мэдээллээ.
Тэрбээр 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын ДАШТ-ий найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо өргөж байв.
Мөн Румын улсын Мамаиа хотод өнгөрсөн онд болсон өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын ДАШТ-д 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлснээр дэлхий хошой аварга болсон юм.
Олон Улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул шилдэг рапид тамирчин болжээ | ||
Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.