Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилна

2023-03-06 16:38:10

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Б.Саидовын урилгаар 2023 оны 3 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Узбекистан Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын төр, Засгийн удирдлагад бараалхаж, Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээврийн асуудал эрхэлсэн сайд нар, албаны хүмүүстэй тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн асуудлуудаар санал солилцоно.

Энэхүү айлчлал нь манай улс 1992 онд Бүгд Найрамдах Узбекистан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал болох юм.

Эх сурвалж: ГХЯ


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилна  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй