Шууд Chart

Д.Дорлигжав элчин сайд И.К.Азизовтай уулзлаа

2014-07-18 14:42:14

Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизоваг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд И.К. Азизов ОХУ-ын Ерөнхий Прокурор Ю.Я .Чайкагийн урилгыг Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавт  гардуулав.  

2014 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо ОХУ-ын Ерөнхий Прокурорын газраас Ази, европын 20 орны прокурорын байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулж хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү олон улсын бага хуралд Монгол Улсын Ерөнхий прокурорыг хүрэлцэн ирж оролцохыг урьсан урилгыг ийнхүү гардуулан өгч байгаа ажээ.
 
Урилгыг гардуулан өгөх явцдаа элчин сайд И.К.Азизов ОХУ, Монгол Улс хамтран гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх талаар сүүлийн жилүүдэд анхаарч ажиллаж байгааг тэмдэглэн хэлээд цаашид манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломж нөхцөлийг судлаж байгаа бөгөөд энэ талаарх баримт бичгийг боловсруулж байгааг дурдаад ОХУ-ын Ерөнхий Прокурор Ю.Я.Чайкагийн мэндчилгээг уламжиллаа.
 
Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав урилгыг хүлээн авч ОХУ-ын Ерөнхий Прокурорын газраас зохион байгуулан хийх гэж байгаа энэхүү олон улсын бага хурал нь чухал сэдэв, чиглэлээр болох гэж байгааг тэмдэглэн хэлж, тус бага хуралд оролцохоо илэрхийллээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Д.Дорлигжав элчин сайд И.К.Азизовтай уулзлаа  
Үзсэн: 1951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй