Дэлхийн II дайны үед боловсруулсан хамгийн өвөрмөц тээврийн хэрэгслийн нэг юм. 1939 оны зургаадугаар сард Германы зохион бүтээгч "Heinrich Ernst Kniepkamp" энэхүү бүтээлээр патентын эрх авсан гэнэ.
Энэ нь уулархаг газар багахан ачааг хурдан, шуурхай тээвэрлэх тээврийн хэрэгслийн эрэлт хэрэгцээн дээр үүсч бий болжээ.
Анхны жижиг оврын трактор ч гэж үзэж бас болох. Мотоцикл, трактор хоёрын "эрлийз" энэхүү бүтээл Германы явган цэрэгт багагүй үүрэг гүйцэтгэсэн аж.
Энэ техникээр холбооны утас татах, ачаа тээвэрлэх чирэх зэрэг олон зориулалтаар ашиглаж байжээ. Ачаа ачих чадварыг нь дээшлүүлэх зорилгоор тусгай чиргүүлүүд ч олон тоогоор хийгдэж байсан байна.
1941 оны зургаадугаар сараас цэргийнхэнд анх танилцуулсан. 1943 онд үйлдвэрлэл ид өргөжсөн бөгөөд дайны эцэс гэхэд 8.345 машин үйлдвэрлэгдсэн байна. Дайны дараа хөдөө аж ахуйн зориулалтаар 5000 орчим үйлдвэрлэгджээ. Энэхүү техникийг 1948 он хүртэл үйлдвэрлэсэн ажээ.
Гитлерийн сонирхолтой тээврийн хэрэгсэл | ||
Үзсэн: 2050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.