Сонгинохайрхан дүүргийн 121-р сургуулийн сурагчид өнөөдөр Олимпик хауст зочилж, Олимпын музей үзэж сонирхлоо.
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд хийж буй ажлын нэг нь Олимпын музейтэй танилцах энэхүү аялал болжээ.
“Манай сургууль Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгонд байрладаг. Тиймээс Олимпын танхимаа Жаргалант гэж нэрлэсэн. Өнгөрсөн жил байгуулагдсан Олимпын танхим маань одоо дүүргийн шилдэг танхимуудын нэг болсон.
Бид болзолт уралдааны хүрээнд сургуулийн сурагчдаас гадна хорооныхоо иргэдийн дунд тэмцээн хийх зэргээр аж ахуйн нэг, иргэд, эцэг, эхчүүдэд зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна” хэмээн тус сургуулийн Жаргалант олимпын танхимын арга зүйч Г.Үнэнхүү хэлсэн юм.
121-р сургуулийн сурагчид Олимпын музей үзэв | ||
Үзсэн: 326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.