Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо (FILA)-Hbi төлөвлөгөөнд багтдаг “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 25-27-нд Азербайжаны нийслэл Бакуд болно.
Энэ жилийн тэмцээнд тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, Красноярск болон Парисын “Алтан Гранпри”-гээс медаль хүртсэн тамирчдыг нэр заан урьсан байна.
Долоо дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Бурмаа, Т.Мөнхтуяа нарын тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй зургаан бөх уригдсан ч МЧБХ-ноос найман тамирчинг оролцуулахаар шийдвэрлэжээ.
Манай улсаас эрэгтэйчүүдийн
- 70 кг-д ОУХМ Б.Анхбаяр (Харгант цамхаг)
- 97 кг-д Д.Хүдэрбулга (Ганьт)
Эмэгтэйчүүдийн
- 48 кг-д Э.Нарангэрэл (Хангарьд)
- 53 кг-д Э.Даваачимэг (Хилчин)
- 55 кг-д П.Орхон (Алдар)
- 60 кг-д Т.Мөнхтуяа (Хангарьд)
- 67 кг-д Б.Одончимэг (Алдар)
- 75 кг-д О.Бурмаа (Хүч) нар эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Б.Баяраа нар ажиллаж байна.
"Алтан Гранпри"-д манай найман бөх зодоглоно | ||
Үзсэн: 1183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.