Тэжээвэр нохойгоо машинаар чирэн замаар давхисан эрэгтэйд АНУ-ын шүүх хүнд ял шийтгэлээ.
Амьтныг тамлан зовоосон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэгт Рожер Уонсыг Хойд Каролина муж улсын шүүх буруутган 10 сар хорих ялаар шийтгэсэн байна.
Авто машины засварчин Уонс өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрийн тэжээдэг нохойгоо машинаараа чирэн 1.5 километр газар хурдтай давхисан нь замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.
Чирэгдсэн нохой азаар амьд үлдсэн боловч хөлийнх нь арьс зулгаран унаж яс нь цухуйсан байжээ.
Нохой тамласан хүнд 10 сар хорих ял оноолоо | ||
Үзсэн: 3249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.