Шууд Chart

А.Энхтуул Глобал бодлого хариуцсан зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

2023-03-09 08:52:42

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч А.Энхтуул Олон улсын шатрын холбоо буюу ФИДЕ-гийн Глобал бодлого хариуцсан зөвлөлд албан ёсны гишүүнээр сонгогдлоо.

Энэхүү зөвлөл нь ФИДЕ-гийн хамгийн чухал асуудлуудыг хэлэлцдэг бөгөөд өндөр ач холбогдолтой албан тушаал аж.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудасдаа “Энэ өдөр миний бие ОУ-ын шатрын холбоо буюу ФИДЕ-гийн Глобал бодлого хариуцсан зөвлөлд албан ёсны гишүүнээр сонгогдлоо. Энэхүү зөвлөл нь ФИДЕ-гийн хамгийн чухал асуудлуудыг хэлэлцдэг бөгөөд өндөр ач холбогдолтой юм. Ингээд Монголынхоо шатрын хөгжлийг анхаарахын зэрэгцээ дэлхийн шатрын бодлогыг тодорхойлоход гар бие оролцох болсондоо баяртай байна. Намайг дэмждэг Монголын шатрын холбооны удирдлагын багийн хамт олондоо болон нийт шатарчиддаа баярлалаа” гэж бичжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Энхтуул Глобал бодлого хариуцсан зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо   
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй