Шууд Chart

Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

2023-03-09 09:39:51

Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.

Ийнхүү Улаанбаатараас Ойрхи дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу хурдан шуурхай зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой боллоо.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болох юм. Ялангуяа Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, зуны улиралд 50-60 хэм хүрч халдаг Арабын орнуудаас Монголын сэрүүн зуны улиралд амрах боломжууд нээгдэх юм.

Мөн дэлхийд агаарын тээврийн үйлчилгээгээрээ тэргүүлдэг Катарын агаарын тээврийн компаниудаар монголчууд үйлчлүүлнэ. Катар нь Монгол Улс агаарын харилцааны гэрээ байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой болж байгаа 40 дэх улс юм.


Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй