Шууд Chart

“Монгол малчны хотноос Монгол нохойн дуу үл тасраг” арга хэмжээ “Молор хонгор” гал уяаны жүчээнд болно

2023-03-09 09:49:16

“Монгол малчны хотноос Монгол нохойн дуу үл тасраг” аяны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ энэ бямба гарагт Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах “Молор хонгор” гал уяаны жүчээнд болно.

Адуу, нохой хоёр ээлтэй учир ийнхүү хурдан морины жүчээнд хийхээр төлөвлөжээ.

Уг эвентийн зорилго нь малчдын ажил хөдөлмөрийг дэмжиж, уугуул язгуур төрх бүхий Монгол нохдыг малчдын хотонд хүргэх, Монгол орны өргөн уудам нутагт сэргээн нутагшуулахад оршиж байна.

Зохион байгуулагчаар “Молор хонгор” галын уяач, “Дүнжингарав” Монгол нохой үржлийн газрын үүсгэн байгуулагч Ч.Цэнгэл ажиллаж буй. Энэ үеэр сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс “Дүнжингарав” үржлийн газарт хүрэлцэн ирж үржлийн ноходтой танилцан зааварчилгаа авах, “Молор хонгор” галын хурдан морьд, жүчээгээр саатах, хурдан удмын унага, “Уран бүргэд” брэндийн суран эдлэл, эр гөлөгний сугалаанд оролцох боломжтой.

Мөн дээрх аяны хүрээнд гөлөг гардуулах үйл ажиллагаа явагдахын зэрэгцээ мэдээлэл солилцож, зөвөлгөө өгөх аж.  

Түүнчлэн морин хуурч, МУСТА Г.Эрдэнэбаатар, УДБЭТ-ын дуучин МУСТА  Д.Эрдэнэ-Очир, МУСТА, дуучин Д.Дүйнхэржав нар ая дуугаа өргөх юм байна.

Хамтран зохион байгуулагчаар Монголын нохой судлалын холбоо, “SOS” мал эмнэлэг, ”Уран бүргэд”, “Монгол баавар” бренд, “Тод халтар”, “Мөнгөн ембүү”, “Талын Монгол”, “Дархан тайж”, “Сүрлэг Монгол” Монгол нохой үржлийн газар, Ч.Батзориг, Н.Нямдэмбэрэл, Ц.Гантулга нар ажиллах нь ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монгол малчны хотноос Монгол нохойн дуу үл тасраг” арга хэмжээ “Молор хонгор” гал уяаны жүчээнд болно   
Үзсэн: 831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй