20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монголын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо Йорданы эсрэг хийж, 4:1-ээр хожигдлоо.
Анх удаа энэхүү тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг талбайн эздэд ялагдал хүлээсэн ч нэгэн гоёмсог гоолыг оруулав.
Тодруулбал, манай шигшээ багийн Э.Анхтуяа өрсөлдөгч багийн тоглогчийг давуулж хууран, торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор гоол оруулсан юм.
Эхний тоглолтоо гоолтой эхлүүлсэн охиддоо үлдсэн хоёр тулаанд нь амжилт хүсье.
2023.03.10
Монгол - Ливан (Улаанбаатарын цагаар 20:00)
Бутан - Йордан (Улаанбаатарын цагаар 00:00)
2023.03.12
Монгол - Бутан (Улаанбаатарын цагаар 20:00)
Ливан - Йордан (Улаанбаатарын цагаар 00:00)
Монголын шигшээ баг Йорданы эсрэг хийж, 4:1-ээр хожигдлоо | ||
Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.