Шууд Chart

ШУТИС-ийн оюутнууд Канберрагийн их сургуульд хамтарсан хөтөлбөрөөр сурах боломж бүрдлээ

2023-03-09 15:41:48

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канберрагийн их сургуулийн Ерөнхийлөгч Падди Никсонтой уулзаж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хоёр улсын их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Канберрагийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах, багш, оюутан солилцох, мөн 1+2, 2+2 зэрэг хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канберрагийн их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн факультетын үйл ажиллагаатай танилцаж, CISCO компанийн шугамаар богино хугацааны сургалт зохион байгуулж буй туршлагаас хуваалцан, Монгол Улсад хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрийн талаар ярилцав гэж  Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


ШУТИС-ийн оюутнууд Канберрагийн их сургуульд хамтарсан хөтөлбөрөөр сурах боломж бүрдлээ  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй