Шууд Chart

Н.Мандуул: Зээлдэгчидтэй холбоотой шүүх хурал процессын дагуу үргэлжилж байна

2023-03-09 15:49:31

Засгийн газраас байгуулсан "Шүгэл" ажиллагааны ажлын хэсэг өнөөдөр /2023.03.09/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд иргэний болон эрүүгийн хэргийн шүүх хурлын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр,

"- Хөгжлийн банкны шүүх хурлыг иргэд ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хөгжлийн банк иргэний хэрэг дээр өр зээлээ төлүүлэхээр тухайн зээлдэгчийг шүүхэд өгдөг.

Нөгөө ажиллагаа нь Авлигатай тэмцэх газраас шалгаад, прокурор дээр хянаад одоо шүүх хурал нь болохоор хүлээж байгаа Эрүүгийн хэргийн шүүх ажиллагаа юм.

Эдгээрийн аль алинд нь Монгол Улсын Хөгжлийн банк хохирогчоор оролцож байна. Банк иргэний хэргийн асуудлуудад нотлох баримттайгаар шүүх хурлыг аль болох үр дүнтэй болгох талаас нь ажиллана. Зээлдэгчидтэй холбоотой шүүх хурал процессын дагуу үргэлжилж байгаа гэсэн үг. Зарим нь олон хойшилж, удаашрах тохиолдол гарч байгаа учраас аль болох хурдан шийдвэрлүүлэх талаас нь прокурортой хамтран ажиллаж байна.

Харин эрүүгийн хэрэгт Хөгжлийн банк нотлох баримт, тайлбараа өгөөд явж байгаа. Ирцээс шалтгаалж шүүх хурал 4-р сарын 17-н хүртэл хойшилсон." гэв.


Н.Мандуул: Зээлдэгчидтэй холбоотой шүүх хурал процессын дагуу үргэлжилж байна  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй