МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушимаг Олимпик хауст хүлээн авч уулзан ажил хэргийн яриа өрнүүллээ.
Уулзалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Мобиком” корпорацийн маркетинг хариуцсан дэд захирал Ито Юүжи нар байлцав.
Уулзалтын үеэр “Парис-2024” олимпын үеэр хэрэгжүүлэх “Mongolian House” төсөл болон олимпын цахим музей, номын сангийн төсөл дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн олимпын үнэт зүйлийн боловсрол олгох OVEP хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар яриа хэлэлцээ өрнүүлэв.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.