Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийнэ

2023-03-10 12:43:13

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолугийн урилгаар 2023 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ айлчлал нь Гадаад хэргийн сайд М.Чавушолугийн 2015 онд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал бөгөөд манай тал Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш буюу 31 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.

Айлчлал нь БНТУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Мөн саяхан Туркийн зүүн өмнөд хэсэгт арван мужийг хамарсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас тулгарсан хүндрэл бэрхшээлтэй цаг үед туркийн ард иргэд, төр, засагтай Монгол Улс хамт байгааг нотлох юм.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийнэ  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй