Шууд Chart

Севолийн осол дахин үхэл дагуулав

2014-07-21 09:06:22

Севоль гаталга онгоцны ослоос сураггүй болсон зорчигчдыг хайж явсан таван хүн Өмнөд Солонгосын Гванжу хотод нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ. "Yonhap" агентлагийн мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүс гал сөнөөгчид байсан бөгөөд нисдэг тэрэг орон сууцны барилгын ойролцоох гудамжинд осолджээ. BBC-ийн мэдээлснээр тэд өнгөрсөн даваа гарагаас хойш эрлийн ажилд оролцож байсан байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 16-нд гаталга онгоц осолдсоноос хойш өнөөг хүртэл 11 хүн сураггүй байгаа бөгөөд ослын улмаас 300 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь оюутан, сурагчид байсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Севолийн осол дахин үхэл дагуулав  
Үзсэн: 1656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй