Хятадын өмнөд хэсэгт сүүлийн 40 гаруй жил болж байгаагүй хар салхи дэгдэж, 17 хүний амийг авч одсон байна. Урд хөршийн төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр Рамассун хар салхины улмаас Хайнань арал дээр найман хүн, Гуансид есөн хүн амь үрэгдсэн бөгөөд салхины хурд 200 км цагийг давжээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын зарим хэсэгт агаар болон хуурай зам, төмөр замын тээвэр саатсан байна. Үүнээс өмнө Раммасун хар салхи Филиппиний хойд хэсгийг дайрах үеэр 100 орчим хүн амиа алдсан юм. "France Presse"-ийн мэдээлснээр жилд 20 орчим хүчтэй хар салхи Филиппиний нутаг дэвсгэрийг дайрч өнгөрдөг байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Рамассун хар салхи Хятадын өмнөд хэсгийг дайрав | ||
Үзсэн: 2277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.