Шууд Chart

Дэвид Бекхэмийн “алтан хөшөө” бослоо

2014-07-21 09:37:14

Өнгөрсөн пүрэв гарагт Лос Анжелест “Kids' Choice Sports Awards” болсон байна. Энэхүү авардст алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм хөвгүүдийн хамт зочилжээ. 

Харин энэ үеэр фенүүд нь Бекхэмийг хөвгүүдийнх нь хамт “шавраар будсан” гэнэ.  Ийнхүү тэрбээр тайзан дээр хөвгүүдийн хамт “алтан хөшөө” болсон байна.

Хэдийгээр 39 настай домогт хөлбөмбөгчин болон түүний хөвгүүд Ромео, Круз нар зугтахыг хүссэн ч наалдамхай будаг тэдэнд зугтах боломж олгоогүй аж.

Энэ үеэр Бекхэм “Би юу ч сонсож чадахгүй байна” гээд инээмсэглэн чихээ хуруугаараа ухсаны дараа хүүгийнхээ нүүрийг цэвэрлэхээр оролдож байсан гэнэ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дэвид Бекхэмийн “алтан хөшөө” бослоо  
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй