Шууд Chart

“Сарлагийн баяр” Өндөр-Хясаад болно

2014-07-21 09:52:10

“Сарлагийн баяр”-ыг жил бүрийн долоодугаар сарын 23-нд тэмдэглэдэг уламжлалтай. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд болох тус баяраар сарлагийн уралдаан, багийн тэмцээн буюу сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох болон сарлагийн шилдэг бүтээгдэхүүн, сайхан сарлаг шалгаруулах аж. Сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчлах зорилготойгоор зохион байгуулдаг энэхүү баяр Бат-Өлзий сумын Орхоны хүрхрээгээс баруун тийш орших найман км-т Өндөр-Хясаа хэмээх газарт болох юм байна.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Сарлагийн баяр” Өндөр-Хясаад болно   
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй