Шууд Chart

Гэрэлтүүлгийн асалтыг 100 хувь болгоно

2023-03-13 13:35:52

Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах, Нийслэл Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээний журам боловсруулах ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаж, мэргэжлийн байгууллагуудаас саналаа аваад явж байна. Гэрэлтүүлгийн хувьд мөн Ажлын хэсэг байгуулагдсан. Дүүргүүдийн хариуцсан байгууллагуудтай уулзаж, өмнө нь хоёр байгууллага хамтран гэрээ байгуулдаг байсан бол одоо УБЗАА-тай хамтран гурвалсан гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байгааг 100 хувь болгоно. Цаашид нэгдсэн автомат унтраалгатай болгох ажлыг судалж байгаа” гэсэн юм.


Гэрэлтүүлгийн асалтыг 100 хувь болгоно   
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй