Шувууд хэдэн мянгаараа цуглан жиргэх байгалийн өвөрмөц үзэгдэл олон жилийн турш судлаачдын анхаарлыг татсаар ирсэн билээ. Тэгвэл шувуу судлаачид уг үзэгдлийн учрыг тайлсан гэнэ.
Хэдэн мянган шувуу цуглан нэгэн цул болж бүжгийн жүжигчин мэт гайхалтай нэгэн зэрэг, уян налархай хөдлөх байгалийн нэгэн нууцлаг үзэгдлийн гол учир нь шувуу хоорондын зай буюу гэрэл гэж эрдэмтэд үзжээ.
Английн Варвикийн их сургуулийн хийсэн судалгааны ажилд шувууд ийнхүү олноороо цуглах нь хүрээлэн буй орчны талаар мэдээлэл олж авах, өөрсдийн оршин байх тааламжит нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ийнхүү нэгддэг шувуудын зохион байгуулалтад орох үйл явц хэмээн тайлбарлажээ.
Ийнхүү шувуудын үүсгэсэн гэрэл, сүүдрийн тусгал нь дараагийн удаад үүсгэх хэлбэржүүлэлтийн дохиог сүргийн дотор манлайлж буй шувуунд өгдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, сүрэгт багтсан шувуу нэг бүр тус тусын үүргийг гүйцэтгэж байж дүрс нэгэн цул болох аж.
Түүнчлэн эрдэмтэд график дизайн ашиглан энэ үзэгдэл хэрхэн өөрлөгдөн хувьсаж болохыг тооцоолон гаргасан байгаа бөгөөд виртуал болон байгаль дахь шувууд хөдөлгөөн хоёрын хооронд нарийн холбоо хамаарал байгааг тогтоожээ.
Мөн тус график судалгааны аргаар дамжуулан шувуудын талаарх мэдээлэл, сүрэг доторх шувуудын зохион байгуулалт зэрэг нарийн мэдээллийг олж авах анхдагч нөхцөл бүрдэж байна гэдгийг Варвикийн их сургуулийн судлаачид онцлосон байна.
Шувуудын цуглааныг судалжээ | ||
Үзсэн: 1796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.