Шууд Chart

Forbes "Хятадынх" болов

2014-07-21 12:46:06

Бараг 100 жилийн турш гэр бүлийн эзэмшилд байсан "Forbes Media" дийлэнх хувьцаагаа Хонгконгод төвлөрч үйл ажиллагаа явуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдад худалдсанаа зарлалаа. Тодруулбал, Монголд 5-р сараас хэвлэгдэж эхэлсэн "Forbes" сэтгүүлийг эзэмшигч "Forbes Media"-г "Integrated Whale Media Investments" худалдан авсан байна. Энэхүү хэлцлийн үнийн дүнг зарлаагүй байгаа ч Форбесийн гэр бүлийнхэн эзэмшилд нь "жинтэй" хувьцаа үлдсэн гэж мэдэгджээ.  Үүнээс гадна Стив Форбес ТУЗ-ийн дарга, ерөнхий редакторын албан тушаалдаа хэвээр үлдэх юм байна.

"Өвөг эцгийн минь үүсгэн байгуулсан 97 жилийн түүхтэй компанийн хувьд шилжилтийн үе ирээд байна. Гэхдээ үүнийг байр сууриа бататгах боломж гэж харваас зохилтой" хэмээн ноён Форбес мэдэгджээ.

Хэвлэл, телевиз болон бусад чиглэлийн үйл ажиллагаараа дамжуулан сар бүр 75 сая хүнд хүрдэг гэж "Forbes"-ийн зүгээс мэдэгддэг юм. Өнгөрсөн 11-р сараас хөрөнгө оруулагч хайж эхэлсэн "Forbes"-ийн төв байр АНУ-д хэвээр байх бөгөөд  олон улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулаад байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Forbes "Хятадынх" болов  
Үзсэн: 1657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй