Шууд Chart

МХБХ болон Үндэсний шигшээ багийн эмч нар олон улсын хуралд оролцлоо

2023-03-15 11:03:02

“Ковид-19” цар тахлын халдварын улмаас 2020 онд зохион байгуулагдах байсан AFC 7th Medical Conference Qatar хурал гурван жил хойшлогдож, хэдхэн хоногийн өмнө Ази тивийн хөлбөмбөгийн спортын анагаах ухааны 300 гаруй мэргэжилтэн оролцожээ.

Үндэсний шигшээ багийн эмч, АШУҮИС-ийн МАУОУС, Уламжлалт бариа заслын тэнхимийн эрхлэгч, АШУҮИС-ийн МАУТЭ, Спорт зөөлөн эдийн гэмтлийн тасгийн эрхлэгч Г.Мөнхзул, МХБХ-ны эмч Т.Отгонжаргал нар олон улсын хурал, Sports Physiotherapy болон Cadaver workshop сургалтууд, хөлбөмбөгийн спортын анагаах ухааны шилдгүүдийг тодруулсан шагнал гардуулах ёслолд оролцсон байна.  

Ази тивийн хөлбөмбөгийн спортын анагаах ухааны мэргэжилтнүүдийн хамгийн өргөн хүрээтэй дараагийн хурал 2025 онд Малайз улсын Куала-Лумпур хотод зохион явагдана.

Энэхүү хурлын үеэр ОУХБХ-ны зүгээс тамирчдын эрүүл мэндийг хамгаалах төслийн хүрээнд МХБХ-нд зүрх судасны үйл ажиллагаа алдагдсан үед хэрэглэх яаралтийн тусламжийн AED-ийг хүлээн авлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ болон Үндэсний шигшээ багийн эмч нар олон улсын хуралд оролцлоо  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй