Улсын их хурлаас 2021 онд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон хуульчилсан. Үүний гол зорилго нь хүүхэд сургуулийн орчинд шим тэжээлтэй, халуун хоол идэх нь эрүүл мэндэд тустайг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны мөнгийг 1500 байхаар тогтоосон бол цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 2475 төгрөг болгосон.
Гэсэн ч энэ нь хүүхдэд хангалттай шим тэжээлтэй хоол өгөхөд хүрэлцдэггүйг эцэг эхчүүд хэлж байсан. Тэгвэл үдийн хоолны төсвийн нэмэх боломжтой эсэх талаар Боловсрол Шинжлэх ухааны сайд Д.Энх-Амгалангаас тодрууллаа.
Сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны төсвийг нэмэх боломжийг судалж байна | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.