Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталсан.
Уг тогтоолд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны 03 дугаар сард Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, "Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай", "Төрийн албаны зөвлөлд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай" Байнгын хорооны тогтоолыг батлахаар тусгажээ.
| ТББХ: Байнгын хорооны тогтоолыг батлав | ||
| Үзсэн: 490 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.