Шууд Chart

Завхан аймагт 2222 морин хуурчид тоглоно

2013-07-25 12:21:26

Өнөөдөр Завхан аймагт 2222 морин хуурчдын тоглолт болно. Энэ жил завхан аймгийн 90 жил тохиож байгаагаас гадна Улиастай хот байгуулагдсаны 280 жилийн ой давхар тохиож байгаа юм.

Тус ойн баярт зориулан завхан аймгийнхан 2222 морин хуурчдын тоглолтыг зохион байгуулж буй бөгөөд тоглолтод зөвхөн Завхан аймгийн харьяат морин хуурчид оролцож буйгаараа онцлог аж. Манай улсад урьд нь ийм олон морин хуурчдыг нэгтгэсэн тоглолт зохион байгуулагдаж байгаагүй юм байна.
 
Энэ сарын 23-ы өдөр шагайн харваагаар эхэлсэн түүхт ойн баяраар Монгол улсын аварга С.Шагжийн хөшөө, МУ-ын Ерөнхий сайд асан Жалханз хутагт Дамдинбазарын хөшөөг нээж ард олондоо сонирхуулах ажил мөн хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Завхан аймагт 2222 морин хуурчид тоглоно  
Үзсэн: 2000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй