Шууд Chart

Шилдэг найман сургуулийн сурагчид урлаг, соёл, спортоор өрсөлдөж байна

2023-03-16 09:05:33

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан улс орон даяар өрнөж буй. Болзолт уралдааны хүрээнд зохиогдож буй ерөнхий боловсролын найман сургуулийн хоорондох олимпиад өнөөдөр нээлтээ хийлээ.

“Олимпизм-соёл-спорт” нэртэй энэхүү олимпиадад Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор, Өвөрхангай аймгийн 1-р сургууль, нийслэлийн Баянзүрх дүүргийн 102, 14-р сургууль, Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль, Баянгол дүүргийн 93-р сургууль, “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль, Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн шилдэг сурагчид өрсөлдөж байна.

Сургууль бүрийг төлөөлөн 11-р ангийн 12 хүүхэд оролцож байгаа бөгөөд тэд бие бялдрын болон онолын мэдлэг чадвар, урлагийн үзүүлбэрээр хоорондоо өрсөлдөх юм.

Бие бялдрын ерөнхий бэлтгэлжилтийн сорилын дүнг зиг заг гүйлт, байрнаас уртад харайх, гар дээр суниах, цагаригт бөмбөг шидэх болон багийн буухиа уралдааны нийлбэрээр гаргана.

Харин онолын мэдлэгийг

-Эртний Грекийн олимпын наадам

-Орчин үеийн олимпын наадам

-10, 11-р ангийн биеийн тамирын онолын мэдлэг

-Монголын олимпын хөдөлгөөн

-Монгол Улсын олимпын медальтай тамирчид сэдвийн хүрээнд авна.

Улмаар “Олимпизм-соёл урлаг” тэмцээнийг зургаан төрлөөр зохион байгуулж, нэгдсэн оноог гаргах юм.

Олимпиадын эхний гурван байрт орсон багууд цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болох юм.

“Олимпизм-соёл-спорт” сэдэвт олимпиад Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжлээд өнөөдөр өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шилдэг найман сургуулийн сурагчид урлаг, соёл, спортоор өрсөлдөж байна  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй