Дээд зиндаанд барилдаж байсан Монгол бөх Батхүүгийн Нанжид Кагамио Японы иргэншил авсан талаар "Никкан спорт" сонин мэдээллээ.
Кагамио одоо Исэноүми дэвжээнд харьяалагдаж байгаа ч 2021 оноос хойш банцүкэд нэр нь бичигдээгүй юм.
Б.Нанжид 2003 онд Кёкүшюүзаны урилгаар Японд ирж, Кагамияма дэвжээнд элссэн. 2014 онд дээд зиндаанд дэвшиж, долоон башё барилдсан. Маэгаширагийн долоод гарсан нь хамгийн том амжилт юм. Жюүрёод 14 башё барилдсан. 2020 оноос хойш гэмтлийн улмаас барилдаагүй. Дэвжээ нь хаагдсан тул Исэноүми дэвжээнд шилжжээ.
Кагамио Б.Нанжид Японы иргэншил авчээ | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.