Шууд Chart

Баян-Өлгий аймгийн уран бүтээлчид “Бүргэд” драмын жүжгээ нийслэлчүүдэд толилууллаа

2023-03-16 12:29:56

Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Нарны баяр-Наурызын баяр, төр нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар, Эрдэнэт хот болон нийслэлийн Налайх дүүрэгт “Бүргэд” драмын жүжгийг тоглолоо.

Драмын жүжгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Р.Шынайн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны “Бүргэд” найраглалаас сэдэвлэн бичсэн бөгөөд Казах түмний ахуй амьдралын онцлогийг шингээсэн, шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйлийг илэрхийлэн харуулсан бүтээл болсон юм.

Баян-Өлгий аймгийн түүхийн салшгүй нэгэн хэсэг бол соёл, урлагийн хөгжлийн түүх юм. Анх 1956 онд байгуулагдсан Баян-Өлгий аймгийн “Хөгжимт драмын театр”-ын хамт олон 60 гаруй жилийн түүхэнд Дэлхийн болон Монгол, Казахын сонгодог, орчин үеийн олон арван уран бүтээлүүдийг тайзнаа амилуулж, орон нутгийн онцлог соёлыг эх орондоо төдийгүй хилийн чанадад сурталчлан, үзэгч, ард түмнийг соёл гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Тус театр 1976 онд Улаанбаатар хотод тайлан тоглолтоо хийж байсан гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Баян-Өлгий аймгийн уран бүтээлчид “Бүргэд” драмын жүжгээ нийслэлчүүдэд толилууллаа  
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй