Шууд Chart

“Police Hackathon-2026” тэмцээн эхэллээ

2026-06-26 14:13:46

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын үйл ажиллагаанд инновац, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологид суурилсан ухаалаг шийдлийг хөгжүүлэн, бодит хэрэглээнд нэвтрүүлэх бүтээлч санаачилгыг дэмжих зорилгоор “Police Hackathon-2026” тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инноваци, хөгжлийн албанаас өнөөдөр /2026.06.26/-ны өдөр Нийслэлийн Бизнес инновацын газартай хамтран зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээний зорилго нь нийслэл хотын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, улсын онц чухал объектын хамгаалалтын үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологи, хиймэл оюун ухаан, дижитал шийдэл, инновацын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, алба хаагчдын бүтээлч сэтгэлгээ, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, шинэлэг санаа, төсөл, бүтээлийг шалгаруулан хөгжүүлэхэд оршино.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын инновац, мэдээлэл, холбоо, технологи, кибер аюулгүй байдал, техникийн ашиглалт, инженерчлэл хариуцсан нийт 36 алба хаагч тус тэмцээнд оролцож байна.

Тэмцээний оролцогчид менторшип сургалтад хамрагдан боловсруулсан шийдлээ хөгжүүлж, эцсийн шатанд баг тус бүр төслөө илтгэн танилцуулна. Шүүгчдийн зөвлөл танилцуулга, асуулт, хариултын үр дүнд үндэслэн тогтоосон шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийж, хамгийн өндөр үнэлгээ авсан баг, бүтээлүүдийг шилдгээр тодруулна.


“Police Hackathon-2026” тэмцээн эхэллээ  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй