Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2026-06-27 16:01:12

2026 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Тэрэлж болон Туул голын уртын дагууд усны түвшин өмнөх өдрөөс 10–20 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Орхон /Сүхбаатар сум/, Ерөө /Ерөө болон Дулаанхаан сум/, Тэрэлж, Туул /Улаанбаатар хот/, Сөгнөгөр, Балж, Онон /Дадал сум/, Хэрлэн /Мөнгөнморьт сум Багануур дүүрэг/, Ховд /Мянгад сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см, Хүдэр гол үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус хүчтэй үерлэсэн хэвээр байна. 

Маргааш буюу 28-ны өдөр усны түвшин Туул гол Улаанбаатар хот болон Алтанбулаг сум орчимд 10 см, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд 5 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна. 

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.

ЦУОШГ

2026-06-27


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 92 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй