Шууд Chart

"Усны үнэ цэн" сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо

2026-06-26 09:58:02

Хэлэлцүүлэгт Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн санаачлагч, ахлагч, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан болон УИХ-ын гишүүд, БОУАӨЯ, ХББОСЯ, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мянганы сорилтын сан болон иргэд, салбарын эрдэмтэн судлаач нарын  120 гаруй оролцогч оролцлоо.

Хэлэлцүүлгийн зорилго нь хуулийн төслийг шинэчлэн боловсруулах хүрээнд Монгол Улсын усны нөөц, усны чанар, эрүүл ахуй, усны аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, сорилт, эрх зүйн шинэчлэл, үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг олон талт оролцоонд тулгуурлан хэлэлцэж, усны нэгдсэн бодлого, хамтын ажиллагаа, цаашдын шийдлийн талаар санал, зөвлөмж боловсруулахад оршиж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

 


"Усны үнэ цэн" сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй